Хэрэв уншигч та коммент бичихийг хүссэн ч ГҮҮГЛ Ай Ди байхгүй бичиж болохгүй байна уу? тэгвэл комментоо бичсэнийхээ дараа Comment as: гэсэн цэсийг нээж Name/URL ийг дарж нэр, хэрэв вэб сайттай бол вэб сайтаа бичин Post Comment ийг дарна. Фейсбүүкийнхээ хаягаа ч бичиж болно шүү дээ.

October 29, 2010

Чимчигнэн унах дуслууд

Тэртээх охины хацрыг даган урсах халуун нулимс,шөнө дунд норж гүйцсэн дэрний даавуу.... Энэ бүхэн хэний төлөө гэж... Түүний төлөө юу... Өөрт нь хайртай болсон тэр хөөрхий охиныг зүгээр л шатаж гүйцээд хийссэн цаас адил алсад шидсэн тэр хүний төлөө гэж үү...

Нулимс бол өнгөгүй цус


Єндєрлєг хана


Одоо би уйлдаг, дуулдаг, инээдэг... 1 үгээр хэлвэл зүгээр л энгийн амьдралтай нэгэн охин. Тэгтэл миний амьдралд зүрхийг минь хувааж байсан, бас зүрхийг минь үсэргэн дэгдүүлж байсан үес ч бий..

Бодрол

Алхаад л байна.. Алхаад л байна.. энэ бүхэнд ер нь учир байна уу? Хаашаа ч юм алхаад л байх юм.. өнөөх л ертөнцийн төгсгөл рүү алхаад байгаа юм болов уу? Нэг л сонин зэлүүд газар байх юм.. Алхаад л байна.. нэг бол шороо шуураад л... нэг бол цас хаялаад л... Наранд ч халах юм... Бороонд ч норох юм...

The Deadly Wish


I’ve been dreaming… Everything that ever happened to me before seems like it was a very long dream… it’s hard to believe that those things actually happened to me…

Хойд насандаа эргэн учиръя

Жижигхэн болжмор модон дээр суун  нэгэн цонхыг ажна. Чухамхүү энэ болжмор юугаа ингэтлээ ширтнэ вэ. Болжмор дурлажээ, нэгэн бүсгүйд.

Ижий минь.

Зүрх цохилох сонстоно. Түг түг түг. Нүдээ хальт нээвэл цав цагаан халаадтай хүмүүс амандаа масктай зогсож байна. Түг түг түг. Нүдээ анилаа. Нүдээ ахин нээхэд ижий минь нүдээ нухан сууж байна. Намайг нүдээ нээснийг харуут шууд л миний гарыг чанга чанга атгаж  Зоригоо, Зоригоо хэмээн ориллоо. Түг түг түг. Нүдээ нээлттэй байлгах тэнхэл байгаагүй учир нүдээ буцаад тас аньлаа.   

Хэн Нэгэн.


Уулаар хүрээлэгдэж, модоор ногоорч амилсан нэгэн ойд юмсанж. Туулай гав ганцаар гүйгээд л байна. Хаашаа ч юм бэ яарна. Тэр орой болгон ийнхүү яардаг. Яарч гүйхдээ сандран чулуунд тээглэлээ. Тэгсэн ч тэр яараад л гүйгээд байна. Бороо дусаллаа. Үүнийг умартан нисэх мэт хурдлан шогширно.

Цас бороо хоер.

Цас алгуурхнаар доош хаялан хуурай газрыг дэрлэн хучна. Ширхэглэн орох цас шиврэн орох бороонд үргэлж атаархдаг. Учир нь тэр дулаан өдрийг эзэмдэгч... Харин цас өвлийн хүйтэнтэй л найзладаг. Тэр хүйтэнд дургүй, түүний ганц хүсэл нь дулаантай зэрэгцэн доошлох...

Цуврал өгүүллэг: Эрвээхэй. 4р хэсэг

Дөрөвдүгээр хэсэг. Азгүйтэл

Эйшш.. миний амьдрал хэзээ нэг нар үзэх юм болоо. Учир зүггүй үүлээр бүрхэглэчих юм. ер нь яахаараа? Энэ залуу насандээр би юм үзэж нүд тайлж, нарны туяанд гэгээрч, сарны туяанд инээмсэглэх естой юм биш үү? Хэхэ. Овоо үг холбодог болчихожээ бас.

Улаахан сарнай

Чимээгүйхэн...

Өдрийн тэмдэглэл.

Бүүдгэр саран, түүнд айлтгах цорын ганц хүсэл

Саран авхай чи сонс...
Сар өдрүүдийг тоолсоор
Сайн сайхан руу тэмүүлсээр
Саар саатлыг түлхсээр
Санасан хүссэнээ хэлэхээр шийдэж
Сар чамдээр ирлээ би...

Цоожлогдсон зүрх

Тэрний минь нүд.. ямар хөөрхөн гээч, яг л бүүдгэр сарны гэрэл усандээр ойхдоо хүртэл гялалзаж байдаг шиг л... Түүний минь хоолой чихийг минь яруухан ая эгшиглэж буй мэт л гижигддэг... Ярвайж савсайсан ч түүний царай яалтчгүй зүрхийг минь догдлуулах агаад эгдүү хүрэм уруул нь нүдэнд яаж ийж байгаад тусчихна...

Цуврал өгүүллэг: Эрвээхэй. 3р хэсэг

Гуравдугаар хэсэг. Цагаан морьтой ханхүү
.
Еееййш. Энэ дуунд хэтэрхий дуртай болчихжээ. Яалтай ч билээ. Сонсоод л байхаас.

Цуврал өгүүллэг: Эрвээхэй. 2р хэсэг

Хоердугаар хэсэг: Миний амьдрал
Хичээл дээр. 10 цаг 45 минут.

Цуврал өгүүллэг: Эрвээхэй 1

Эхлэл- Болорхон
Өөө ахиад л бодчихлоо. Задарсан толгой шүү. Болорхон минь дээ өөр юм бодоод өгөөч дээ. Дуугаа солиодох.

Тайлбаргүй


Гэрэл асаав. Утас дугарлаа. Чагхийн дугарах цаг. 3цаг 45минут.

Хожимдсон санаашрал

20 гарам насны хүдэр залуу эр насныхаа омог бардам час халуун сахилгагүйтдэг насан дээрээ явж байлаа. Тэрвээр болж л өгвөл олон хүүхэнтэй орооцолдож, дуртай бүхнээ авч байж салдаг хачин зантай залуусын нэг. Баар сав хэснэ, ажил төрөл хөөцөлдөхгүй дандаа л аав ээжийн мөнгөөр амилдаг байв.

Дурлалын өмч, тэр нэгэн жаргалтай бүсгүй....

Би өнөөдөр юу юунаас ч илүү жаргалтай нэгэн бүсгүй. Надад гэр орон, ажил төрөл, найз нөхөд гээд л бүх юм байна. Би юугаар ч дутаагүй ..

Сэтгэлийн хур тууж

Охин өөрийнхөө өрөөнд баруун гараараа амаа таглан, бүлтийсэн нүднээсээ нулимс дуслуулж компьютерлуугаа ширтнэ. Тэр юу хийсэндээ итгэж ч чадахгүй байлаа.

Учрал...Хагацал...Эхлэл...

Хэн ч харсан атаархан шохоорхмоор хөөрхөн залуу хос хотын гудамжаар явж өнгөрөв. Эргэн тойрны хүмүүс  тэднийг алхасалгүй ажна. Залууг нь охидууд харан инээвхийлж, охиныг харин залуучууд тойрон эргэлдэх шахна.

Чаг чаг дуугарах хонх ба өнгөгүй цус

Хайна, олохыг хичээнэ... энэ олон нүүр царайн дунд дарагдан шахагдахдаа хүртэл түүнийг хайн гүйнэ.. бусдын дунд зөвхөн түүнийг л олж харахыг хүсэн хэсүүчлэнэ...

Мөнхөд дүрэлзэх сүүмийсэн гал

      Юугаа ч мэдэхгүй жуумалзана. Яг л төөрчихсөн юм шиг.

Ойлгомжгvй хайр

Хайр хэдий гаслантай ч үргэлж гаслантай байна гэж үгүй. Бүхий л зүйл үргэлж дэгэн догонтой, хар цагаантай. Өргөстэй, бас шүүслэг ч байж болох. Энд өгүүлэх түүхийн эзэнийг Заяа гэх. Тэрбээр тэгж их олон охинтой орооцолдоод байдаггүй энгийн даруухан нэгэн. Хааяа 1 тамхи асаачихна, найзуудтайгаа хөгжилдчихвөл хөгжилдчихнө. Тэр өдгөөг хүртэл бусдын төлөө шаналж бусдын төлөө зовж үзээгүй. Заяа тэгж тэгж явсаар Байгалаа гэдэг охинтой үерхлээ. Түүндээ их сайн болж, тэр нь өргөжин тэлсээр хайр болон цэцэглэж байлаа. http://blog.banjig.net/includes/lib/tinymce/plugins/pagebreak/img/trans.gif

Зүрхийг минь дээ...

Надад зүрх байхгүй ээ... анх байсаан... одоо бол байхгүй..

October 27, 2010

Чи минь байсангүй.



Өнөөдөр тэр залуу ахиад л ирлээ нөгөө сааданд. Хуучирч, өнгөө алдсан ногоон өнгөтэй танил сандал дээрээ доошоо харан сууна. Өнөөг хүртэл тэр энд ирж гунигаа тайлж зөвхөн хэн нэгнийг л хүлээж суусаар байгаа билээ. Түүнийг Баяраа гэнэ. Баяраа тэрхүү жижигхээн саравчинд зөвхөн 1 л охиныг харуулдан өдгөөг хүртэл тэвчээр нь барагдалгүй, бууж өгөлгүй ирнэ гэж хүлээсээр сууна. Түүний нүдэнд үл ялиг нулимс бөнжигнөн, унахыг хүсэхгүй байгаа мэт нүднээс нь гарахгүй дэмий л цийлэгнэнэ. 

Чамдаа хайртай.

Яагаад ер нь охидууд бүх буруугаа эрчүүд рүү чихдэг юм бол? Яагаад тэд учрыг нь мэдэхгуй байж тэднийг үзэн яддаг юм бол? Тэгвэл бүх юманд учир байдаг шүү дээ. Тэр учрыг нь тайлвал маш өөр, таны төсөөлөөгүй юм байх ч юм билүү. Тэгвэл энэ зохиолд бичигдсэн залуугийн түүхийг сонирхоцгоое..

The girl and her tears


Crying and crying… little tears jingling from her eyes… her pillow getting wetter and wetter…. What is she crying for…for the guy who stole her heart and didn’t give back? For him who carelessly threw away her shattering minds? For the one who without any thinking burned up all her feelings and let them fly away?

Түүнийг хараал идэг

Юу ч  бодохыг хүсэхгүй ч бодол гэдэг хаанаас ч юм ургаад л гараад ирдэг зүйл юм даа.. Элдэв бодол толгойд эргэлдэн өрөөндөө суухдаа би компьютэрээ асаахаар шийдэв.

October 26, 2010

Амьдрал бол тэр чигээрээ адал явдал

Найзуудтайгаа пабд орж буу халаад л байж байлаа.. Тэр өдөр яг л бусад өдрийн адил өнгөрч яг л энгийнээр эхэлсэн юмсан... Гэтэл ахиад л түүнийг бодчихлоо.